Саудын Арабын гадаад хэргийн сайд Адел Ал Жубейр Ираны жагсагчид Саудын арабын Тегеран дахь элчин сайдын яаманд халдсаны дараа ийм шийдвэр гаргажээ.
Жагсагчид Нэгдүгээр сарын 2-ны өдөр элчин сайдын яамны байрлуу чулуу шидэж, гал тавьж танхайрсан билээ. Тэд Шэйх Нимр Ал Нимр тэргүүтэй иран улсын 46 иргэнийг алан хядах үйл ажиллагаанд буруутган цаазалсан хэргээс үүдэн ийн эсэргүүцэл үзүүлсэн юм. Эдгээр хүмүүс 2003-2006 онуудад газрын тосны орд газарт халдсан, Жидда дахь АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлагуудад буруутгагдаж цаазаар авхуулсан.
Саудын Араб Иран улс хоорондын харилцааны хурцадмал байдалд дээрх үйл явдал нөлөөлж
Гадаад хэргийн сайд Ал Жубейр Ираны бүх ажилчдыг 48 цагийн дотор Саудын Арабыг орхин гарахыг шаардсан бөгөөд Иран дахь өөрийн улсын иргэдийг нэх даруй эх орондоо эргэн ирэхийг санууллаа.
Харин Ираны ерөнхийлөгч Хассан Роухани элчин сайдын яаманд халдсан этгээдүүдийг нэн даруй баривчилж, яллахыг тушаажээ.