Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа бусдаас онц их хэмжээний хахууль авахыг завдан үйлдэл дээрээ баригдсан хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамбыг өнгөрсөн сарын 31-нд батлан даалтад гаргах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ.
Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд сэжигтнээр цагдан хорьж, түүнээс хойш 14 хоногийн дараа яллагдагчаар татан хоёр сар хорихоор шүүх шийдвэрлэсэн юм. Цагдан хорьж шалгах хугацаа дуусаж, АТГ-ынхан үргэлжлүүлэн хорих талаар прокурорт хүсэлт тавьсан ч шүүх энэ удаад хорьж мөрдөх шаардлагагүй гэж үзэн гаргасан гэнэ.