Нэгдүгээр сарын 05
- Григорийн тооллын жилийн 5 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал үргэлжид ирэх сайн өдөр гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.20, юань 307.50, вон 1.68 төгрөг байна.
- Онцгой байдлын ерөнхий газраас НҮБХХ-тэй хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулах нь" үндэсний семинарыг зохион байгуулж байна. Семинарийн нээлт 09.00 цагт Корпорэйт Конвеншн центр, "Улаанбаатар" танхимд болно.
- 12.00 цагт ЕБС-ийн волейбол, сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" нийслэлийн шигшээ тэмцээний албан ёсны сугалааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын "Хангарьди ордон"-д зохион байгуулна.
- 11.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энх тулга” хүнсний дэлгүүрийн гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.
- Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн цэргийн бүртгэл эхлэж байгаатай холбогдуулан 10.00 цагт цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1938 оны энэ өдөр Испанийн эзэн хаан Хуан Карлос мэндэлж байжээ.
- 1759 онд АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь Марта Дандриж Кюститэй гэрлэсэн.
- Түүнчлэн 1970 оны энэ өдөр Германы физикч, Нобелийн шагналтан Макс Борн таалал төгсчээ.
- Өнөөдөр бол АНУ-ын Шувууны эрхийг хамгаалах өдөр.
- 1990 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Beast хамтлагийн гишүүн Yang Yoseob мэндэлжээ.
- 1975 онд Австралийн Тасманы Тасман гүүр их хэмжээний хүдэр тээвэрлэсний улмаас нурж, 20 хүн нас барж байжээ.
- 1974 онд Перугийн Лимад хүчтэй газар хөдөлж 6 хүн нас барж, зуу зуун байшин нуржээ.
- 1933 онд Сан Францискогийн “Golden Gate" гүүрийг барих ажил эхэлжээ.
- 1925 онд Nellie Tayloe Ross АНУ-ын анхны эмэгтэй амбан захирагч болж байжээ.