Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргаашнаас энэ сарын 24 хүртэл зохион байгуулахаар болов.
Бүртгэлийн ажлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахлах аж. Дүүрэг, хороодын удирдлагууд хүн амын тоотойгоо уялдуулан уг ажлыг зохион байгуулах ба бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гаргахаар болов.
Цэргийн үүрэгтнүүд Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн дагуу үүргээ биелүүлж, бүртэлд идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-аас сануулав.
Бүртгэлээс зайлсхийгч, завсардагчдыг эрэн сурвалжлах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.
Дүүргүүд цэргийн тоо бүртгэлийн мэдээ, тайлангаа хоёрдугаар сарын 1-ний дотор БХЯ, ЗХЖШ-т хүргүүлэх аж.
О.БАТ