Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл байна.
Энэ талаар АТГ, прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал байхгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэний ортой байх” гэлээ.
Харин хууль хяналтын өөр байгууллагын эх сурвалж “Улаанбаатар төмөр замын даргын хувьд бус, хувь хүн талаасаа бусдад их хэмжээний өр зээлтэй юм билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба түүний 30-40 сая төгрөгийн өр төлбөрийн асуудалтай нь холбогдуулж хилээр орж гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргуулсан” гэсэн юм.
Г.РАВЖАА