Монгол, Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт азотын хий алдагдаж хүн хордсон хэрэг энэ сарын 2-ны 20.00 цагийн үед гарчээ. Тус үйлдвэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрладаг бөгөөд азотын ашигладаг байсан аж.
Энэ ослын улмаас тус сумын иргэн 32 настай С хордсон байна. Ослын талаар тус аймгийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Б.Баярсайхан “Осол юунаас болж гарсныг тогтоохоор дотоод хяналтынхан ажиллаж байна.
Биднийг дуудлагаар үйлдвэрт очиход хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байсан. Одоо Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Өнөөдөр "Цайрт минерал” ХХК-ийн удирдлагууд ирнэ. Тус компани өмнө нь иймэрхүү үйлдвэрийн осол гаргаж байсан эсэх нь манай байгууллагад бүртгэгдээгүй” гэв.
Х.АЗЖАРГАЛ