Саудын Араб Иран улсуудын хооронд дахь харилцаа Ираны 47 иргэнийг цаазаар авсны улмаас хурцадмал байдалд шилжиж Саудын Арабын гадаад хэргийн сайд Иран улстай дипломат харилцаагаа таслах болсноо мэдэгдээд байгаа билээ. Энэ явдлаас үүдэн газрын тосны үнэ огцом өсөж дэлхий нийт уг асуудалд анхаарлаа хандуулаад байна.
Саудын Арабын гадаад хэргийн сайд Ираны төлөөлөгчдийг нэн даруй өөрийн нутгаас гарахыг шаардсан бөгөөд, агаарын болон газрын бүх худалдаа арилжааг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ явдлын талаар Ираны гадаад хэргийн дэд сайд Хоссейн Амир-Абдоллахиан “Саудын араб Иран улстай дипломат харилцаагаа тасалснаар Исламын шашны шийт урсгалын номлогч Нимр Аль-Нимрийг 46 хүний хамт цаазаар авсан хэргээ зөвтгөж чадахгүй ” хэмээн мэдэгджээ.