Энэ хэрэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Х хороонд өнгөрсөн ням гаригт гарчээ. Тус хороонд оршин суух 15 настай охины хүргэн ах нь согтуу ирээд “Хоолоо ямар удаан хийдэг юм бэ” хэмээн агсам тавьж халуун тогоотой хоолыг нь өшиглөжээ. Улмаар охин маш ихээр түлэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн аж. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.