Энэ оны нэгдүгээр сараас эхлээд хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд л олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгох аж. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг нэг сая 30 мянга орчим хүүхэд авах гэнэ. Гэвч “Хүний хөгжил сан”-д мөнгөн хуримтлал төвлөрөөгүйгээс өнөө хэр арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө буугаагүй байсан юм. Тэгвэл Капитал, Худалдаа хөгжлийн банк, Хасбанк зэрэг банкууд хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь байршуулж эхэлжээ.