"Өлсгөлөн дэлхий" төслийн хүрээнд Петер Мензел, Фэйт Диалусио нар дэлхийн өнцөг булан бүр рүү аялж, Норвегиос Кувейт хүртэлх олон орны өрхөөр зочилжээ.
Харин энэ аялал энгийн нэг зугаалга бус тухайн орны дундаж амьдралтай айлын долоо хоногийн хүнсний хэрэглээнд ямар ямар бүтээгдэхүүн голчилдог бөгөөд түүндээ хэдэн ам.доллар зарцуулдаг болохыг судалсан судалгаа. Тэд судалгааныхаа үр дүнгээ тайлагнан үзэсгэлэн гаргажээ.
Франц, Норвеги төдийгүй Бутан, Малигийн зэрэг орны өрхийн галын өрөөг "нэгжсэн" уг судалгаанд Монгол өрх ч багтжээ.
ХЯТАД

Бээжинд амьдардаг Донгийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 1.233.76 юань буюу 155.06 ам.доллар.
Ямар хоол голчилдог болох: Амталж шарсан гахайн мах.
МАЛИ

Коуакоуруд амьдардаг Натомогийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 17.670 франк 26.39 ам.доллар.
Ямар хоол голчилдог болох: Натомогийн нэрийн будаатай хоол.
МЕКСИК

Куэрнавакад амьдардаг Касалесын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 1,862.78 пэсо буюу 189.09 ам.доллар.
Дуртай хоол: Пицца, паста, тахианы шарсан мах.
АМЕРИК

Хойд Кэролинд амьдардаг Рэвисийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 341.98 ам.доллар.
Дуртай хоол: Шпагетти, тахианы шарсан мах, төмс.
АВСТРАЛИ

Ривер Вьюд амьдардаг Броуны гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 481.14 австрали доллар буюу 376.45 ам доллар.
Тараг болон австрали тоортой бялууг өргөн хэрэглэдэг.
БУТАН

Шингки тосгонд амьдардаг Намгайн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 224.93 нгултрум буюу 5.03 ам.доллар.
Мөөг, бяслаг, гахайн махыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг.
КАНАД

Икалуитад амьдардаг Мелансоны гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 345 ам.доллар.
Дуртай хүнс: Пицца, бялаг, тарвас.
ЧАД

Брэйжин хуаранд амьдарч буй Абубакарын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 685 франк буюу 1.23 ам.доллар.
Дуртай хоол: Хонины махны шөл.
ЭКВАДОР

Тингод амьдардаг Аймын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 31.55 ам.доллар.
Ихэвчлэн ногоотой шөл хийж иддэг.
ФРАНЦ

Монтреалд амьдардаг Ле Мойнсын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 315.17 евро буюу 419.95 ам.доллар.
Дуртай хоол: Чангаанзтай тарт, паста, тайланд хоол.
ГЕРМАН

Баргтехайдэд амьдардаг Меландерын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 375.39 евро буюу 500.07 ам.доллар.
Дуртай хоол: Сонгиноор хачирласан шарсан төмс, утсан гахайн мах, пицца, пуддинг, өндөг бяслагтай шарсан гоймон.
ГВАТЕМАЛ

Тодос Сантост амьдардаг Мендозагийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 573 кецал буюу 75.70 ам.доллар.
Ихэвчлэн хонины махтай шөл, жигнэсэн цацагт хяруулын мах хэрэглэдэг.
ЭНЭТХЭГ

Ужжайнд амьдардаг Паткарын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 1,636.25 рупы буюу 39.27 ам.доллар.
Санжета буюу амталсан будаатай хоолыг ихэвчлэн хийж иддэг.
ИТАЛИ

Сицилид амьдардаг Манзогийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 214.36 евро буюу 260.11 ам.доллар.
Дуртай хоол, хүнс: Загас, паста, хотдог.
ЯПОН

Кодайра хотод амьдардаг Укитагийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 37,699 йен буюу 317.25 ам.доллар.
Дуртай хоол хүнс: сашими, жимс, бялуу, төмсний чипс.
КУВЕЙТ

Кувейтэд амьдардаг Ал Хагганы гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 63.63 динар буюу 221.45 ам.доллар.
Ихэвчлэн тахианы мах, будаатай хоол хийж, иддэг.
ЛЮКСЕМБУРГ

Эрпелданжид амьдардаг Кутан Кассесын гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 347.64 евро буюу 465.84 ам.доллар.
Дуртай хоол, хүнс: Пицца, дарсаар амталсан тахианы мах, Турк кебаб.
МОНГОЛ

Улаанбаатарт амьдардаг Батсуурийн гэр бүл.
Долоо хоногийн хүнсний хэрэглээнд зарцуулдаг төсөв: 41,985.85 төгрөг буюу $40.02 ам.доллар.
Ихэвчлэн хонины махтай банш хийж иддэг.