Нэгдүгээр сарын 06
- Григорийн тооллын жилийн 6 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлзийтэй сайн өдөр гэнэ. Өнөөдөр туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь, бич, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.10, юань 306.80, вон 1.67 төгрөг байна.
- 11.00 цагаас ЦЕГ-ын ХМТ төвийн /УБ хотын цагдаагийн байранд байрлах/ мэдээллийн өрөөнд "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журам, ЗЦГ-аас зохион байгуулж буй ажил"-ын талаар мэдээлэл хийнэ.
- ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 13.30 цагт "Мэдээллийн цаг" хурал зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурлаар өчигдөрхөн батлагдсан "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", "Дэлхийн Монгол" хөтөлбөрүүдийн талаар болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Иран улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгөх болно.
- 11.00 цагаас Спортын төв ордонд Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-өөс Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт шигшээ багийн шинэ хувцас гардуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Томас Эдисон 1931 онд сүүлчийнхээ патентын өргөдлөө өгсөн.
- Унгарын хөнгөн атлетикч Чак Иболя 1915 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- 1852 оны энэ өдөр харааны бэрхшээлтэй хүмүүсийн үгсийг зохиосон Луи Брайль таалал төгсчээ.
- Мөн 1481 оны энэ өдөр Алтан ордны улсын хаан Ахмед хан таалал төгссөн байна.
- 1986 оны энэ өдөр Америк-Оросын загвар өмсөгч, Викториа секретын сахиусан тэнгэрүүдийн нэг Ирина Шейк мэндэлжээ.
- 2012 онд Дамаск хотноо нэг амиа хорлогч өөрийгөө дэлбэлснээс болж 26 хүн нас барж, 63 хүн шархдаж байжээ.
- 2009 онд Израйль Газын зурвас руу довтолж байсан.
- 1950 онд БНХАУ ИХ Британитай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан.
- 1921 онд Иракийн арми үүссэн