Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр хүн өдөрт 5 гр болон түүнээс бага хэмжээтэй давс хэрэглэх нь зохимжтой гэнэ.
Давс хэтрүүлэн хэрэглэснээр артерийн даралт ихсэх, ходоодны хавдар, тархины цус харвалт, зүрхний шигдээс, шалтгаан нь тодорхойгүй хаван, бөөрний өвчин, яс сийрэгжилт, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна.
Дэлхийд жилд дунджаар 38 сая хүн халдварт бус өвчний улмаас 70 нас хүрэхээсээ өмнө нас барж байгаа бөгөөд давсны хэрэглээг бууруулж, урьдчилан сэргийлж, эрүүл хооллолтын хэлбэрт шилжихгүй бол 2030 он гэхэд жилд 55 сая хүн ийм шалтгаанаар хорвоог орхих юм байна. Түүнчлэн 2010 онд зүрх судасны өвчний улмаас нас барсан 1.7 сая хүн давс их хэрэглэдэг байсан нь судалгаагаар тогтоогджээ.
Монголчууд хоногт 11.1 гр давс хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа аж. Энэ дүнг 2025 он гэхэд 30 хувиар бууруулахаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зорилт тавин ажиллаж байна.
Ингээд давсны хэрэглээг ямар ямар амтлагч, ногоогоор орлуулж болохыг хүргэе.
