Гуанжоу хотноо болсон клубуудын уулзалт тэмцээнд “Мишээл” кикбокс сургалтын төвийн тамирчин Н.Бат-Эрдэнэ түрүүлжээ.
Түүний мэргэжлийн кикбоксын рингэнд хийх дараагийн тулаан энэ сарын 16-нд болох бөгөөд Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн рингэд одоогийн байдлаар 14 удаа тулалдаж, 10 ялж, дөрөв хожигдоод байгаагаас дөрвөн удаа өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялжээ.
Мөн Монголын кикбокс, тулааны спортын холбооны тамирчид энэ сарын 3-наас 7-нд ОХУ-ын Анапа хотод болж буй насанд хүрэгчид, өсвөр үеийнхний Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Дашрамд дуулгахад, уг тэмцээний шилдэг тамирчин, дасгалжуулагч нарт Саха улсын алмаз эрдэнийн компаниас алмазан шигтгээтэй бөгж бэлэглэдэг уламжлалтай аж.