Нэгдүгээр сарын 07
- Григорийн тооллын жилийн 7 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь, бич, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр багш шавь барилдах, нохой тэжээх, бэрийн үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.00, юань 306.00, вон 1.67 төгрөг байна.
- Bluemoon арт галерейн гишүүн уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "МОНГОЛ ӨНГӨ" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт 18.00 цагт болно.
- НӨАТ-ын урамшууллын системийн тухай сургалт 10.00-12.00 цагасс, үдээс хойш 14.00-16.00 цагаас Татварын ерөнхий газар дээр болно.
- "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа 10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно.
- Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлт 09.00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын байранд болно.
- Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт 14.30 цагаас Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ.
- 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН” талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна.
- 13.00 цагт МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулж байна.
- 13.00 цагт дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал Blue Sky зочид буудлын 3-р давхарт болно.
- 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1598 онд Борис Гондуров Оросын эзэн хаанаар өргөмжлөгджээ.
- 1952 оны энэ өдөр Хонконгийн алдарт жүжигчин Sammo Hung мэндэлжээ.
- Мөн 1964 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин, продюсер Николас Кейж мэндэлжээ.
- Харин 1989 оны энэ өдөр Японы эзэн хаан агсан Хирохито таалал төгсчээ.
- Японы эзэн хаан агсан Хирохито таалал төгссөний дараа ханхүү Акихито хаан ширээг залгамжилж авчээ.
- 1782 онд Америкийн анхны арилжааны банк болох “Хойд Америкийн банк” нээгдэж байжээ.