"Памперс", "Мами поко"-той өрсөлдөх монгол живхийг үйлдвэрлэж эхэлжээ. Тун удахгүй худалдаанд гарах "Тоди" хэмээх живх нь дөрвөн төрөл бөгөөд S буюу 3-6 кг, M буюу 5-10 кг, L буюу 9-14 кг, XL буюу 15 болон түүнээс дээш кг жинтэй бага насныханд зориулсан гэсэн сонголттой аж.
Түүнчлэн тав, 28 болон 68 ширхэгтэй гэсэн гурван төрлийн савалгаатай тул эцэг эхчүүд өөрсдийн хэрэгцээнд тохируулан худалдан авах боломжтой.
Шинэ технологиор үйлдвэрлэсэн "Тоди" живх удахгүй худалдаанд гарна гэсэн.