Австралийн www.airlineratings.com цахим хуудас иргэний агаарын тээврийн компаниудын чансааг үнэлжээ. Томоохон компаниудыг хамруулсан уг чансааг үйлчилгээ болон аюулгүй байдал гэсэн үзүүлэлтээр 1-7 хүртэл одоор дүгнэсэн байна.
"Australian airline Qantas", "Air New Zealand", "British Airways", "Cathay Pacific Airways", "Emirates", "Etihad Airways", "EVA Air", "Finnair", "Lufthansa", "Singapore Airlines" зэрэг компаниуд нисэхийн аюулгүй байдлын үзүүлэлтээр хамгийн сайн буюу долоон од авсан нийт 137 тээвэрлэгч компани байгаагийн дотор манай улсын иргэний нисэхийн МИАТ компани багтжээ. Харин үйлчилгээний үзүүлэлтээр 4.5 од авчээ.