Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хүүхдийг гуравтайгаас нь уншиж сургавал хамгийн үр дүнтэй, тохиромжтой үе гэж тогтоосон талаараа мэдээлжээ. Эл үедээ хүүхэд зураг, үсэг хоёрыг түвэггүй ялгах чадвартай болсон байдаг. Энэ нь үсэг нүдлэх боломжтойг харуулж буй. Нэгэнт үсэг таниж байгаа хүүхдийг харин хэрхэн уншуулж сургах нь аргачлалтай холбоотой. Гурван настнуудад уншуулж сургах нь гол болохоос бичих дадал эзэмшүүлэх нь чухал биш. Тэр чадварыг арай хожуу суулгаж болно гэж үзэж байгаа аж. Тиймээс яавал ачаалал багатай, сонирхолтой байдлаар уншуулах аргыг эрдэмтэд 3-5 настнуудад туршиж байгаа гэнэ.