Нэгдүгээр сарын 08
- Григорийн тооллын жилийн 8 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сүлд тэнэж одох муу өдөр гэнэ. Өнөөдөр могой, тахиа, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр бэрийн үйл, арилжаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.90, юань 305.50, вон 1.67 төгрөг байна.
- 11.00 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний (тендер) талаар танилцуулга мэдээлэл хийнэ. Дашчойлон хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын дэргэд болно.
- 12.00 цагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан "Чингис" зочид буудалд болох АСЕМ-ын зочдод үйлчлэх 600 хөтөч орчуулагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг албан ёсоор нээнэ.
- Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Гааль, Татварын Ерөнхий Газар, МҮХАҮТ, ШӨХТГ, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооноос хамтран 11.00 цагаас ГТЕГ-ийн байрны 7 давхарт мэдээлэл хийнэ.
- Нийтэд “Нээлттэй Онлайн сургалт гэж юу вэ?” танилцуулга 17.30 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.
- 09.00 цагт “Алтайн хүдэр” компанийн ажилчид байгууллагынхаа оффиссын байранд суулт хийнэ. Учир нь, өнгөрсөн оны 6 дугаар сараас хойших цалингаа авахын тулд тэд ийнхүү суухаар шийджээ.
- Өнгөрсөн онд хийсэн чухал ажлууд, энэ онд хийх томоохон ажил болон ҮЭ-ийн татварыг зогсоосны улмаас гарч буй хохирлыг 11.00 цагт МҮЭ-ийн холбоо өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Монголын их дээд сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
- “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа 1050 минутанд Монголын хөрөнгийн биржид болно.
- Монгол улсын хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэслэгч генерал Жамбын Жамьяангийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг 1 дүгээр сарын 11-ий өдөр зохион байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар од эрхсийн ордонд зохион байгуулна.
- 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсэн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхийн хуудаснаа: 1926 онд Абдул-Азиз Ибн Сауд нь Хеяазын хаанаар өргөмжлөгдсөн ба улсынхаа нэрийг Саудын Араб болгон өөрчилсөн.
- 1324 оны энэ өдөр Италийн аялагч Марко Поло таалал төгсчээ.
- Мөн 1642 онд Италийн философич Галилео Галилей нас баржээ.
- 2011 оны энэ өдөр Денмаркийн ихэр гүнж ханхүү болох Винсент ханхүү, Жосефине гүнж нар мэндэлжээ.
- Хойд Солонгосын 3 дахь удирдагч Ким Жон Ун өнөөдөр 33 нас хүрч байна. Тэрээр 1983 оны энэ өдөр мэндэлжээ.