Өнгөрсөн онд монгол цагдаа хятадын цагдаагийн хувцасыг өмсөж зургаа даруулсан нь шуугиан тариад байсан билээ. Тэр Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагч байсан юм.
Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэг шүүмжлэл дагуулсан зүйл бол төв гудамжныхаа нэрийг хятад ханзаар бичсэн байгаа нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.
Энэ талаар тус аймгийн удирдлагуудтай холбогдоход ямар нэгэн тайлбар өгөх хүн байсангүй. Уг нь Монгол хэлний тухай хуулинд аливаа гудамж, талбайн нэрийг крилл эвсэл уйгаржин монгол бичгээр бичнэ гэж заасан байдаг хэдий ч энэ аймагт хууль хэрэгждэггүй бололтой.
Үүнийг нутгийн зарим иргэд Засаг даргын тушаалаар хийсэн хэмээн тайлбар өгч байгаа бол зарим хүмүүс Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай ч холбон тайлбарлаж байлаа.