Өршөөлийн хуульд хамрагдсан иргэн Ганзориг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмджээ.
Тэрбээр хэрэг гардаг шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлган сүрдүүлээд хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг нь авч одсон байна.
Сэжигтэн Ганзориг өмнө нь хулгайн болон бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан аж.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалган, сэжигтэн Ганзоригийг эрэн сурвалжилж байна.
А.СҮЛД