Манай улсад одоогийн байдлаар сургуулийн автобусны үйлчилгээнд нийт 33 сургуулийн 3424 хүүхдэд автобусны үйлчилгээ хүрсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн 4 цэцэрлэг, 54 сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7276 суралцагч үйлчлүүлж байгаа гэсэн судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гаргажээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.
Үүнээс төрийн бус өмчийн 28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны үйлчилгээтэй болсон аж.
Дашрамд мэдээлэхэд, Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны наймдугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар тээвэрлэж эхэлсэн юм.


