Өнөөдрийн байдлаар Саудын араб, Ираны шашны мөргөлдөөн газар авч улс хоорондын дипломат харилцаанд ан цав үүсэхэд хүрлээ. Суннит урсгалын орнууд Шийт урсгалын орон болох Иранаас нэг нэгээрээ харилцаагаа тасалж эхлээд байна.Учир нь өнгөрөгч 1 дүгээр сарын 2-ны өдөр Саудын арабт Шийт урсгалын номлогч Нимр Аль-Нимрийг 46 дагалдагчдын хамт цаазаар авсны улмаас Ираны босогчид Тегеран дахь элчин сайдын яамнд халдсан юм. НҮБ уг цаазаар авсан хэргийг зөвтгөж байгаагаас үүдэн Иракд ч мөн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж Ираны шашин, төрийн удирдагч Аятолла Али Хомейни Шийтийн номлогчийг цаазалсан Саудын улс төрчдийг ариун өшөө авалт хүлээж байна гэж мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар АНУ, НҮБ байдлыг ажиглаж, талуудыг эвийг сахихыг уриалж байгаа хэдий ч байдал намжихгүй бол цэрэг зэвсгийн арга хэмжээ авч магадгүй.
Ийнхүү Исламын шашин хоорондын зэвсэгт мөргөлдөөн хурцадмал шатанд шилжсэнээр, энхийн цагт үй олон хүн амь насаа алдаж, нутаг орноосоо дүрвэн зугтацгааж байна. Энэ бол дэлхийн хамгийн удаан үргэлжилж буй хэзээ хэрхэн дуусах нь үл мэдэгдэх дайн юм. Анхандаа Исламын шашны улсууд өөр хоорондоо шашны үзэл суртлаас болж хагаралдаж эхэлсэн нь яваандаа газар нутаг, геополитикийн асуудал болон томорч эцэст нь их гүрнүүд асуудалд гаднаас нөлөөлөх гэж оролдсоноос терроризм улс төрийн шалтгаантай болж өөрчлөгдсөн гэхэд болно.
ГЭВЧ ЭДГЭЭР ШАШНЫ УЛСУУДЫН АСУУДАЛД ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН АРГА, ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХҮЧНИЙ АЛЬ АЛНИЙГ НЬ АШИГЛААД АМЖИЛТАНД ХҮРЧ ЧАДААГҮЙ БИЛЭЭ. УЧИР НЬ ТЭД БҮР 630-ААД ОНООС ХОЙШ Л ӨӨР ХООРОНДОО ТЭМЦЭЛДЭЖ ИРСЭН БӨГӨӨД ТЭР ҮЕЭС ХОЙШ ДОТРОО ЧАНДЛАН ИРСЭН ҮЗЭЛ СУРТЛАА ТИЙМ АМАРХАН ХАЯНА ГЭДЭГ БЭРХ.
Үндсэндээ Исламын шашны Суннит, Шийт хоёр урсгалын “дайн” Ойрхи дорнодод явагдаж буй. Шийт хэдий нийт исламын шашинтнуудын 10 хувийг эзэлдэг ч үргэлж хүчтэй тэмцэгчид байсаар ирсэн. Тухайлбал 1990 онд Ирак улс Кувеитруу дайрч, Саудын Арабыг заналхийлсний улмаас бүс нутгийн дайны байдал улам бүр ширүүсэж яг энэ цаг мөчид АНУ асуудлыг шийдвэрлэгчийн дүрд тоглосноор геополитикийн дуусашгүй цуст тоглоом эхэлсэн. Мэдээж газрын тосны эх ундарга болох бүс нутгийн хагаралд их гүрнүүд оролцохгүй өнгөрч чадахгүй.

Ойрхи дорнодын энэхүү газар нутгийн төлөөх маргаанд АНУ, ОХУ, Европын улсууд “хошуу дүрсэн” –ий үр дүнд терроризм хүчээ авч, тэдний аймшигт илгээмжид жирийн иргэд өртөх болсон. Удаа дараа сэтгүүлч аялагчдыг хороож буй бичлэгээ цацах, тасалсан толгой барьсан зургаа нийтлэхээс авхуулаад 9 сарын 11-ны халдлага, Хиперкорын дэлбэрэлт, Ром-Венийн онгоцны буудлын халдлага, хамгийн сүүлд гарсан Парисын халдлага гэх мэт үй олон гэм буруугүй иргэдийг хохироох явдал болсоор байна.

Ойрхи дорнодын асуудалд их гүрнүүд оролцдогын нэг жишээ нь Сири юм. Өнөөдрийн байдлаар Сирийн асуудал олон улсжлаа.