Саяхан Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт Оюуны хөгжил хүүхдийн цэцэрлэгийн багш хүүхдийг хэрцгийгээр зодож байгаа нь камерт үлдэж нийгмийг цочроож байсан. Тэгвэл уг хэрэг намжаагүй байхад багш нь сурагчаа гэмтээсэн хэрэг дахин гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Рашаант суман дахь улсын сургуулийн нэгэн багш ангийнхаа найман настай эмэгтэй сурагчийнхаа гарыг халуун будаагаар түлсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр тус хэрэг 2015 оны арванхоёрдугаар сард гарсан бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна. Хэрэг гарсан даруйд Булган аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн агентлагийн төлөөлөгчид Рашаант суманд очсон байна. Сумын эмчийн мэдээлснээр хүүхдийн гарын алга улайлттай, нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй байжээ. Хэргийг шалгаж байгаа учир нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.