Нэгдүгээр сарын 09
- Григорийн тооллын жилийн ес дэх өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрлэг лугаа учрах муу өдөр гэнэ. Өнөөдөр морь, нохой, бар, үхэр, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, гахай, хулган жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр бэрийн үйл, арилжаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 304.00, вон 1.67 төгрөг байна.
- "Алтан-Өд" 2015 ёслолын ажиллагаа 12.00 цагаас хүүхдийн ордонд болно. Тус арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
- 11.00 цагаас Богд хааны ордон музейн Хаан туульсийн өргөөнд "Долоон түмэн настай Довон хар бөх" туулийг бүрэн эхээр нь туульч Авирмэдийн Балдандорж хайлна. Эрт дээр үеэс уламжлалтай энэхүү ёслолыг Богдын музей сэргээгээд энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1768 оны энэ өдөр Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг Лондон хотод анх тогложээ.
- 1920 оны энэ өдөр Улаан Арми Эрхүү хотыг чөлөөлжээ.
- 1951 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын төв оффис Нью-Йорк хотноо албан ёсны нээлтээ хийсэн.
- Өнөөдөр бол Өмнөд Судан улсын Энх тайвны өдөр.
- 1873 оны энэ өдөр Францын анхны ерөнхийлөгч III Напелеон таалал төгсчээ.
- 1989 оны энэ өдөр Белги-Канадын алдарт жүжигчин, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” цувралын гол дүрийн жүжигчин Нина Добрев мэндэлжээ.
- 2007 онд “Apple” корпорацийн захирав Стив Жобс анхны iPhone утсыг танилцуулж байжээ.