Өчигдөр орой Египетийн Хургада хотын төвд байрлах гурван одтой Bella Vista resort зочид буудалруу зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Уг зочид буудал нь жуулчид хамгийн их зорчдог бүсэд байрладаг юм.
Халдлагын улмаас Австралийн нэг, Шведийн хоёр жуулчин хүнд шархдсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь амь насаа алдсан нөгөө нь шархдсан байдалтай баригджээ.
Хотруу гарах орох бүх гарц хаагдаж өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийг "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой эсэхийг хотын цагдаагыхан шалгаж байна.