БНХАУ-ын гадаад хэргийн сайд Хуа Чунь Ин Хойд Солонгост хандаж цөмийн зэвсэггүй зарчмыг баримтлан, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох, улс орнуудын аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриаллаа.
Тэрбээр "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зарчмыг дагаж мөрдөн, бүс нутгийн тогтвортой, энхтайван байдлыг хадгалах нь БНХАУ-ын үндсэн байр суурь юм" хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн Хятад улс Хойд Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан уг асуудлыг зохицуулахад бусад оронтой хамтран ажиллах болно гэдгээ онцолжээ.