“Монгол тулгатны 100 эрхэм”, “Чухал 100 сэдэв”, “Монгол Тулгатны 100 дуу”, “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг “Херо энтертайнмент” студийнхээ монтажлаагүй байсан бичлэгүүдээ хулгайд алдаж, тэдгээрийг хэн нэгэн нь youtube, facebook-т байршуулсан нь энэ амралтын өдрүүдийн нэгэн дуулиан байлаа.
Тус студийнхэн нэвтрүүлгүүдийн дүрс бичлэг болон бусад материалиа хулгайд алдсан тухай албан бичиг гаргаж, оюуны өмчөөр хамгаалагдсан дээрх дүрс бичлэг, материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлэх, түгээх, цацах, бусдын хүртээл болгохгүй байхыг хүссэн байна.
“Херо энтертайнмент” студийнхэн маргааш 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх аж.