Цагаан сар бол өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Нэг ёсондоо Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Тэгвэл цагаан сараар ирсэн зочдынхоо гарыг цайлгаж, бэлэг өгдөг уламжлал манайд бий. Гэхдээ цагаан сарын бэлгийг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй шампунь, оймс, чихэр, шоколад зэрэг хятадын чанар муутай бараагаар өгдөг болоод удаж байгаа ч сүүлийн жилүүдэд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, монгол бэлэг өгөхийг эрхэмлэдэг болоод буй. Тиймдээ ч Монголчууд энэ жилийн цагаан сараар чанар муутай хүнд хэрэггүй зүйл өгөлгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, үр өгөөж сайтай жинхэнэ ухаалаг бэлгийг сонгох цаг болжээ.
Тиймдээ ч цагаан сарын бэлгийн зориулалтаар худалдаалж буй зарим барааны үнийг хүргэж байна.

200ml Хос starbucks аяга - 3800 төгрөг

Монголын "ГОО" брэндийн чацарганатай гарын тос 50 мл - 7000 төгрөг

Монголын "LHAMOUR" брэндийн эсгий аялалын цүнх, эмзэг арьсны органик биеийн тэжээлийн тос, хонины сүүлний тостой биеийн саван - 43.000 төгрөг

Монос Косметик ХХК-ийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн бэлгийн багц 4000₮, 7000₮ болон 11800₮-ийн үнэтэйгээр худалдаалагдана. Багцын худалдан авалт бүрт гоёмсог уут дагалдана.

Гал тогооны хормогч, бээлийний хослол - 5000-10000 төгрөг

Янмал ноосон оймс - 3500 төгрөг
хүүхэд - 3000 төгрөг


Ноосон оймс - 2500 төгрөг

Нимгэн трико - 2000 төгрөг

Зэс аяга - 39.000 - 60.000 төгрөг
Зэс домбо - 300.000 төгрөг

Хос аяга - 6000 төгрөг

Жижиг халуун сав - 15.000 төгрөг

Аяга - 2500-7000 төгрөг

Арьсан бүс - 15.000 төгрөг

Оньсон тоглоом - геометрийн дүрстэй - 3500-8000 төгрөг
амьтны дүрстэй - 22.000 - 35.000 төгрөг

Ноосон ороолт малгай - 35.000 төгрөг
Бэлэгний дан ороолт - 15.000 төгрөг

Хонины ноосон табчик - 20.000 төгрөг

Хорго кашмер хүүхдийн хослол - 25.000 - 30.000 төгрөг

Нүүрсний маск - 1000 төгрөг

Ногоо хэрчигч - дангаараа 8000 төгрөг, хосоороо 14.000 төгрөг

Орос алчуур - 15.000 төгрөг

Ноосон өмд - 20.000 төгрөг

Тэмээний ноосон нурууны бүс - 10.000 төгрөг

Уруулын будаг, уруул өнгөлөгч - 3000 төгрөг

Мөнгөн аяга - 49.000 - 399.000 төгрөг

Монгол хув хөөрөг - 8000 төгрөг

Ээмэг бөгжний сав - 3 хос 7000 төгрөг

Зангиа 3 хос - 15.000 төгрөг

Торгон хөөрөгний даалин - 20.000 төгрөг

Энгэрийн зүүлт - 5000 төгрөг

Арьсан хөөрөгний даалин - 20.000 төгрөг

30 ширхэгтэй үнэртэй лаа - 8000 төгрөг

Арьсан түрийвч 10.000 төгрөг, түлхүүрний оосор - 5000 төгрөг

Савхин бээлий эрэгтэй - 15.000, эмэгтэй - 12.000 төгрөг
хүүхдийнх 10.000 төгрөг

Аяганы ком - 20.000 - 25.000 төгрөг

Ардаа ухаалаг утасны зориулалтын мэдрэгчтэй бал - 5000 төгрөг

Нимгэн трико - 1500 төгрөг

Үнэртэй лаа том 1 ширхэг - 4500 төгрөг