Нэгдүгээр сарын 11
- Григорийн тооллын жилийн 11 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 02, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр морь, нохой, бар, үхэр, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр бэрийн үйл, арилжаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 304.00, вон 1.67 төгрөг байна.
- 10.00 цагт Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах, шилдэг эрдэмтэнг шалгаруулж шагнах зэрэг арга хэмжээ болно.
- Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод 11.00 цагт Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт болно.
- 11.00 цагт мэдээллийн төрөлжсөн Монголын Мэдээ сувгийн нээлт МҮОНРТ-ийн байранд болно.
- 11.00 Цагт СТӨ – Уран зургийн галерейд Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч тодорно. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.
- 18.00 цагт үндэсний олимпийн хорооны 4-р давхарт хурлын танхимд Австри улсаас ирсэн снөүбоардын мэргэжлийн дасгалжуулагч Тобиас Рудер снөүбоард анхлан суралцагчид болон дунд шатны гулгагчдад зориулан онолын сургалт хийх юм байна.
- 12.00 цагаас “Hero” энтертайнмент студийн найруулагч Б.Баатар найруулагч хэвлэлийн хурал хийнэ. Хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болох юм байна.
- Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр татвар, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон нийтэд хүрч байгаа мэдээ, мэдээлэлд мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Сургалт 13.00 -14.00 цагийн хооронд ТЕГ-ын байрны 7 давхарт болно.
- Туушин зочид буудлын Соёмбо танхимд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Монголын бүх ЕБС-д тус бүр 3000$-ын хөгжлийн тэтгэлэг гардуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дэлхийн хоёрдугаар дайн: 1942 онд Япончууд Куала-Лумпурыг эзлэн авсан.
- 1948 оны энэ өдөр сүмогийн 54 дэх ёкозүна Важима Хироши мэндэлжээ.
- Харин 1982 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин Son Ye jin мэндэлжээ.
- 1986 онд Австралийн “Gateway" гүүр албан ёсоор нээгджээ.
- 1861 онд Алабама муж АНУ-аас салан тусгаарлагдаж байжээ.
- 1569 онд Англид анхны сугалааны тохирол явагдаж байжээ.