Хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд шөнөдөө -50 хэм хүртэл хүйтрэхийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
Өнөө шөнөдөө баруун аймгууд буюу Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, гол нуурын ай сав газраар -50 хэм,
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар -40 хэм хүрч хүйтрэх тул малчид, тээвэрчдийг сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Харин нийслэл хотод Сонгино, Яармагийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг дагуу -40 хэм, хотын төвд -30 хэм хүрч эрс хүйтрэх аж.