“Хонгор нутгийн дуудлага” ТББ-аас “Мазаалайд туслах 1000 төгрөгийн аян” санаачилжээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Д.Батболд "Хахир хаврын цагаар аламцагаа дагуулсан мазаалайнууд ичээнээсээ гарах цаг ойртож байна. Элчилгүй говьд хоол тэжээл дутагдалтай байдаг учир тэжээлийн сав нэмж хийх, хоол тэжээл тараах ажил хийх шаардлагатай болдог. Таны өргөсөн 1000 төгрөгийн хандиваар дэлхийд ховорхон мазаалайг хамгаалах боломж бүрдэнэ" гэв.
Түүнчлэн “Мазаалай баавгай судалгааны төсөл”-ийн ахлагч Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн 3-р курсийн оюутан Г.Батнасанд нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон байна.Г.Батнасан нь цаашид дэлхийд нэн ховорд тооцогдох Мазаалай баавгайг хамгаалах, судлах, өсгөн үржүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлжээ. Мөн уг төслөөс тус аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд "Мазаалайг хэн сайн мэдэх вэ" сэдэвт гар зургийн уралдаан зохион явуулсан хэмээн зохион байгуулагчид ярьлаа.