Холливудын одод бүгдээрээ ням гарагийн орой Америкийн Калифорни муж улсын Лос-Анжелес хотын "Беверли Хилтон отель" зочид буудалд цугларлаа.
Уг зочид буудалд кино, телевизийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 73 дахь удаагийн ёслол эхэлж байгаа юм.
Холливудын дэргэдэх Гадаадын сэтгүүлчдийн холбооноос жил бүр олгодог уг шагнал нь АНУ-ын кино ертөнцөд “Оскар”-ын дараа орох томоохон шагналд тооцогддог.
“Алтан бөмбөрцөг”-ийн эздийг 25 төрөлд тодруулах бөгөөд үүнээс 14 нь кино урлагийнхнаас, харин 11 нь телевизийнхнээс тодорно. Энэ жилийн ёслолыг Британийн инээдмийн алдарт жүжигчин Рики Жервейз дөрөв дэх удаагаа хөтөлнө. Түүнийг хамгийн сүүлд гурван жилийн өмнө “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын хөтлөгчөөр урьж байжээ.