“МИАТ”-ын гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгчээ. Тэрбээр салбарын сайдыг албан тушаалаа урвуулан ашиглан “МИАТ” ТӨХК-ийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Жишээлбэл, М.Зоригт сайд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” ТӨХК-ийн дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас өөрийн хувьцаа эзэмшдэг “Голомт” банкны дансанд төвлөрүүлсэн байна. Түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
