Өмнөд Солонгосын жанжин штабын удирдагч Ли Сун Жин болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч Кёртис Скапаротти нар өнөөдөр өглөө хуралдаж ярилцсаны эцэст хамтарсан байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
Энэ сарын 6-ны өдөр Хойд Солонгос ус төрөгчийн бөмбөг туршсантай холбоотой тус улсаас хийх аливаа өдөөн хатгалга, дайралтад Солонгосын хойг бэлэн байдалд байх ёстой гэж үзсэний үндсэн дээр уг шийдвэрт хүржээ.
Одоогын байдлаар Өмнөд Солонгост АНУ-ын 28 мянган цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.