Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэрэгт хохирогч Төмөрсүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандорж ажиллаж байгаа юм.
Тэбрээр өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингист долоон зүйл бүхий хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтдээ:
"Төмөрсүх овогтой Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн 95.1-д заасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, талийгаач амиа хорлосон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг амиа хорлосон гэж үүсгэсэн Эрүүгийн хуулийн 95-р зүйлийг өөрчилж, талийгаачийг гадны нөлөөтэй, бусдын гарт, захиалгатай, зохион байгуулалттай бүлэг шунахайн сэдэлтээр алсан асуудлаар Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж, уг гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн этгээдүүдийг яаралтай илрүүлж хариуцлага тооцож өгнө үү" гэжээ.