"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан талийгаач “Л” өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон. Тус хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.
Тэгвэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан “Л” амь насаа алдсантай холбоотой эрүүгийн хэрэгтэй өнөөдөр биечлэн танилцжээ.
Тухайлбал, тус хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа ба Улсын Ерөнхий прокурорын газраас үүрэг чиглэл өгсөн аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрхи хэргийг шалгаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж, хэргийн ажиллагаатай биечлэн танилцаад, хэргийг тал бүрээс нь шуурхай шалгаж талаар үүрэг, даалгавар өглөө.