Нэгдүгээр сарын 12
- Григорийн тооллын жилийн 12 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 03, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал баялаг төгөлдөр болох өдөр гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 303.90, вон 1.67 төгрөг байна.
- ЕБС-д 5 болон 10 дахь жилдээ ажиллаж бгаа нийслэлийн болон орон нутгийн бүх эмч нар сургалтад хамрагдана. Эрүүл ахуй, хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр хэлэлцэж, туршлага хуваалцана.
- Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн нийт 450 сурагч оролцож байгаа нэг өдрийн хөтөлбөртэй олимпиад ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дээр 08.00-18.00 цагт болно.
- Зууны мэдээ мэдээллийн төвд 13.00 цагаас “Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ..
- Зууны мэдээ мэдээллийн төвд 12.00 цагаас Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ мэдээллийн төвд 12.30 цагаас Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
- ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн нийслэлийн шигшээ тэмцээний урьдчилсан тоглолт Урлаг эрдэм БТДС дээр явагдаж байна.
- Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан 11.00 цагаас НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл өгнө.
- Энэ өөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Туркменистан улсын Дайнд үрэгдэгсдийг дурсах өдөр.
- Мөн өнөөдөр бол Энэтхэгийн Залуучуудын өдөр.
- 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин DO мэндэлжээ.
- 1908 онд анх удаагаа Эйфеллийн цамхагаас холын зайн радио зурвасыг илгээжээ.