Батлан хамгаалах яаманд өнгөрсөн долоо хоногт томилгоо хийж, зарим хүний ажлыг өөрчилжээ. Тухайлбал, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, БНСУ-д сургууль төгсөж ирээд удаагүй байгаа, хурандаа Д.Номтыг ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг дэд хурандаа Э.Бямбажавт шилжүүлсэн байна.
Э.Бямбажав нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын алба хашиж байгаад Канадад зургаан сар хэлний сургуульд явсан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бие хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн.
Харин ХШҮГ-ын даргаар БХЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, хурандаа Ганхуягийг томилохоор болсон аж.
Түүнээс гадна Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа нь ЗХЖШ-ын хэлтсийн даргаар томилогдож буйтай холбогдуулан оронд нь Цэргийн төв архивын орлогч дарга, хошууч Гантулгыг томилохоор шийдсэн гэнэ.
Харин архивын орлогч даргаар “Дуулга” студийн захирал Н.Ганзоригийг ажиллуулахаар болж буй аж.
Г.ОРЧЛОН