Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг 2015 оны арваннэгдүгээр сарын 16-нд ашиглалтад орж, арваннэгдүгээр сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус цэцэрлэг нь найман бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгийн барилгын ажлыг нийт дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн сарын хугацаанд эцэг эхчүүд болон улсын хандиваар нийтдээ 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн аж. Тодруулбал, БСШУЯ-аас 22 сая, ХУД-ээс 9.9 сая, мөн найман бүлгийн эцэг эхчүүд нийт 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хоосон байсан анги танхимыг маш амжилттай тохижуулжээ.
Жишээлбэл, найман ангийн цонхны хөшиг, толь, долоон ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, тоглоомын тавиурууд, хөгжмийн заалны хөшиг, сэдэвт тоглоом, зурагт, гал тогооны шүүгээ, ус цэвэршүүлэгч, угаалгын машин, Хөгжим гэх мэт. Мөн түүнчлэн тус цэцэрлэгийг тун удахгүй нэгдсэн камержуулалттын системтэй болгохоор ажиллаж байгаа юм байна.








