“Ирвэс хамгаалах сан”-д ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсаны говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ.
Шагналыг өнөөдөр ар гэрийнхэнд нь гардуулж өгсөн юм.
Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд "Дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог энэ шагналыг 2008 оноос хойш жил болгон олгож эхэлсэн. Т.Лхагвасүмбэрэл агсанд "Helen Freeman Awards" шагналыг 2015 оны аравдугаар сард өгөх байсан боловч харамсалтай явдал тохиолдсон учир өнөөдөр олгож байна. Талийгаач ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээл зэргийн судалгаанд маш их хувь нэмэр оруулсан билээ. Манай сан БОНХАЖЯ-тай хамтарч талийгаач агсны үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна" гэлээ.