Өөрийгөө монгол цустай хэмээн Монгол улсад их л элэгтэй байдаг Холливудын жүжигчин Стивен Сигал Серби улсын иргэн болжээ. Сигалыг улсынхаа иргэн болгох өргөдөлд Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич энэ сарын наймны өдөр гарын үсэгээ зурж баталжээ.
Сигалыг жил бүр монголын наадмыг ирж үздэг эхнэрээрээ монгол бүсгүйг сонгосон гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч 63 настай жүжигчин маань сүүлийн хэдэн сарын турш Сербид хэд хэдэн удаа очсон бөгөөд энэ хугацаандаа цагдаа нарт бие хамгаалах урлагийн хичээл зааж Айкидо зодооны урлагийн сургууль нээсэн байна.
Стивен Сигал өвөг эцгээ Оросын Монгол хүн байсан гэж ярьдаг хэдий ч эцэст нь Сербийн иргэн болох шийдвэр гаргажээ.