Шашны хэт даврагчдын бүлгүүдийн халдлага улам ширүүсэж байна. Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлгийнхэн өчигдөр орой 20:15 минутанд Багдад хотын Аль Жадади дүүрэгт байрладаг Аль Жахара худалдааны төвд халдаж 18 хүний аминд хүрлээ.
ww.dailymail.co.uk мэдээлснээр халдлагын улмаас 18 хүн амь насаа алдаж 50 гаруй хүн хүнд болон хөнгөн гэмтсэн тухай мэдээллээ.
Хар малгай өмссөн хоёр этгээд худалдааны төвийн гадаа машин дэлбэлж амиа золиосолсон ба дахин дөрвөн амиа золиослогч бөмбөг дэлбэлэх гэж байсны хоёрыг нь баривчилж чаджээ.
Үүнээс гадна Багдад хотын хэд хэдэн дүүрэгт халдлагууд гарч, амиа золиослогчид иргэдийг бэртээсээр байгаа бөгөөд "Халифын вант улс" бүлэглэл эдгээр хэргүүдийг үйлдэж буйгаа мэдэгдэж байгаа юм.