Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.
Тус аппликейшнээс иргэд нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой аж.
Гэхдээ одоогоор зөвхөн "Android" үйлдлийн системтэй утсанд зориулсан хувилбарыг "Play store" дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй "IOS" үйлдлийн системд зориулсан хувилбарыг "Apple store"-д байрлуулах гэнэ.