Нэгдүгээр сарын 13
- Григорийн тооллын жилийн 13 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 04, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, бие эрхтний хүч сайрах сайн өдөр гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 304.60, вон 1.66 төгрөг байна.
- 1992 оны энэ өдөр одоогийн Монгол Улсын Үндсэн Хууль батлагдав.
- Мөн 1973 оны энэ өдөр Монгол улсын даян аварга бөх Гэлэгжамцын Өсөхбаяр мэндэлжээ.
- 11.00 цагаас МУЗН-ийн төв байранд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Засгийн газраас баталсан "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Шинэ төмөр зам" төсөлд оролцох цэргийн албан хаагчдыг сургаж мэргэжил эзэмшүүлэх үүргийг Хөдөлмөрийн яам хариуцаж буй юм. Энэ ажлынхаа нээлтийг Налайх дахь МСҮТ-д 12.00 цагт хийх гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас Үндсэн хуулийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн тухай мэдээлэл хийнэ.
- ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн нийслэлийн шигшээ тэмцээний урьдчилсан тоглолт өнөөдөр дуусна.
- Сар гаруй завсарласан "Асуудал Шийдэл" хэлэлцүүлэг өнөөдрөөс эхлэн үргэлжилж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1969 оны энэ өдөр Италийн гүйлтийн цаначин Стефаниа Белмондо мэндэлжээ.
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Того улсын чөлөөлөгдсөн өдөр юм байна.
- 1987 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин, Монголчуудад “Өв залгамжлагч”, “Миний найз охин есөн сүүлт үнэг” олон ангит киногоороо алдаршсан жүжигчин Lee Seung gi мэндэлжээ.
- 2012 оны энэ өдөр Австри улсад Өвлийн залуучуудын олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа болж байжээ.
- 2001 онд Эл-Сальвадорт хүчтэй газар хөдөлж, 800 гаруй хүн нас баржээ.
- 2000 онд Билл Гэйтс “Microsoft” компанийн захирлын суудлаас огцорчээ.