Шашны хэт даврагчдын бүлгүүд өдөр алгасалгүй иргэдрүү халдах боллоо. "Исламын улс" бүлэглэлийн амиа золиослогч өчигдөр Туркийн Истамбул хотын Султанахметын талбайд бөмбөг дэлбэлж, амиа золиослогчийн халдлагад 25 хүн өртөж 10 хүн амь насаа алдсан байна.
Амиа алдсан хүмүүсийн 9 нь германы иргэн байсан бөгөөд энэ үед тус талбайд хүн амын хөдөлгөөн харьцангуй бага байсан ба жуулчид ихтэй үе таарсан бол илүү олон хүн амиа алдах байжээ.
Амиа золиослогч этгээд Саудын Арабт төрсөн, Сирийн иргэн, 1988 оны 28 настай Надил Фадли гэгч байсан бөгөөд "Исламын улс" бүлэглэлийнх болох нь тогтоогджээ.