НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай ТЕГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой анхны сугалааны тохирлыг энэ сарын 17-нд буюу энэ долоо хоногийн ням гарагт зохион байгуулах бөгөөд МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулах юм байна.
Шагналын сан 177 сая төгрөг бөгөөд одоогоор сугалаанд 1,500,000 баримт бүртгэгджээ.