Ял эдэлж буй хоригдлууд ном бичиж хэвлүүлбэл хугацаанаас нь өмнө суллана гэсэн зүйл анги Румыны Эрүүгийн хуульд байдаг аж. Энэ хуулиас болж хоригдлуудын хэвлүүлсэн ном 2007-2010 онд ердөө ганц байснаа 2014 онд 90, 2015 онд бүр 340 болон нэмэгдэж, албаныхны хяналтаас гарчээ. Тиймээс Румыны Хууль зүйн сайд Ралуча Прунагийн санаачилгаар дээрх зүйл ангийг өөрчлөн, ном бичсэн хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах биш, харин ял эдлэх хугацааг нь 30 хоногоор цөөлөхөөр болоод байна.
Тус улсын Авлигатай тэмцэх албаныхан хоригдлуудаас мөнгө авч, зохиол бичиж өгдөг нууц зохиолчид бий, эсэхийг шалгах тусгай алба хүртэл байгуулжээ. Учир нь суллагдах гэж ном бичсэн хоригдлууд дунд долоохон цагийн дотор 212 хуудас ном бичсэн тохиолдол хүртэл гарсан байна.
Румынд хоригдлууд интернэтэд холбогдох эрхгүй, ном түрээслэх боломжгүй байдаг аж. Тиймээс зохиолч-хоригдлуудын гойд "бүтээлч" байдал албаны хүмүүсийг гайхшийг бараад байгаа гэнэ.