Одоогоос 24 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж байсан билээ.
Тэгвэл энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.



