Дэлхийн телевизийн салбарын "Realscreen" сэтгүүлээс 2015 оны "шилдэг шинийг санаачлагч" эмэгтэйгээр Монгол Телевизийн гүйцэтгэх захирал Чинбатын Номинг тодруулсан байна. Realscreen сэтгүүл нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл бөгөөд Ч. Номинг монгол улсын телевизийн салбарт асар их хувь нэмэр оруулсан гэж үзжээ.
Монгол телевизийн гүйцэтгэх захирал Чинбатын Номин дөрвөн жилийн хугацаанд маш олон ажлыг амжилттай хийсэн. Зүүн Азийн хувьд 150 шаардлага хангасан телевизийн суваг байдгын нэг нь Монгол телевиз бөгөөд оюуны өмчийн худалдан авалт, шууд дамжуулалт, дэлхийн хэмжээний нэвтрүүлгүүдээр монголдоо анхдагч байж чадсан юм. Gremmy award, Oscar-ын шагнал гардуулах ёслолыг анх удаа эх орондоо шууд дамжуулан үзүүлсэн билээ.
Мөн 2014 онд Монголын телевизүүдийн форумыг зохион байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж, өнгөрсөн 2015 онд дэлхийн хэмжээний "Got talent" шоуг амжилттай хийсэн ба 2013 онд тэрээр телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарч байсан юм.
"Авьяаслаг Монголчууд" шоу 90 хувийн рейтингтэй амжилт үзүүлж чадсан ба энэ удаа дэлхийн алдарт "gogglebox" шоуг ирэх гуравдугаар сард үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.