Шашны хэт даврагчдын бүлгүүд цаг минут тутамд дэлхийн хаа нэгтээ бөмбөг дэлбэлж халдлага үйлдсээр байна. Үүний улмаас Пакистан, Афканистан, Нигер зэрэг улсуудад иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, халдварт өвчин тархаад байгаа билээ. Дээрх орнуудад халдват саа өвчний тархалт эрс нэмэгдэж хөрш зэргэлдээ орнуудруу халдварлаж эхэлсэн байна.
Хэт даврагчдын бүлгийнхэн хүүхдэд саа өвчний дархлаажуулалт хийж буйг эсэргүүцэж эмнэлгийн ажилчдыг айлган сүрдүүлэх, халдлага үйлдэх тохиолдол удаа дараа давтагддаг.
Тэгвэл энэ удаа Пакистаны баруун өмнөд хэсгийн Белужистан мужийн Квета хотод халдварт саа өвчний вакцин тарьж байсан газрын ойролцоо бөмбөг тэсэрч 15 хүний аминд хүрлээ.Харин халдлага цагдаа нарлуу чиглэсэн гэж орон нутгийн цагдаа нар үзэж байна.
Учир нь амь үрэгдсэн иргэдийн 12 цагдаа, нэг нь цэргийн албан хаагч, хоёр нь энгийн иргэн байжээ. Үүнээс гадна цагдаагийн 10 гаруй албан хаагч шархдаж бэртсэн юм. Халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхой болоогүй ч аль нэг шашны бүлэг үйлдсэн гэж таамаглаж байгаа гэнэ.